Сэрмжлүүлгийн хөх дохио! Өнөөдөр Хятадын өмнөд хэсгийн урдуур аадар бороо орж Түвдийн ихэнх хэсэгт аадар бороотой
2019-07-10 16:39:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Төвийн цаг агаарын станцийн энэ сарын 10-ны өдрийн 06 цагт мэдээлсэн сэрэмжлүүлгийн хөх дохионд хэлснээр:

Барагцаалахад, энэ сарын 10-ны 08 цагаас 11-ний 08 цагт, Фүжяний зүүн өмнөд хэсэг, Гуандүнгийн зүүн өмнөд хэсэг болон өмнөд хэсэг, Гуаншигийн далай дагуу бүс, Юньнаний зүүн өмнө болон баруун хэсэг, Түвдийн зүүн өмнөд хэсгээр их буюу аадар бороо орно. Үүнд, Түвдийн зүүн өмнөд хэсгийн зарим газарт их аадар бороо \100--120 мм\ орж, дээрх хэсэг газарт богино хугацааны аадар бороо \хамгийн ихдээ цагт 20--50 мм, хэсэг газарт 60 мм-ээс давж мэднэ\ орж, зарим газарт аянга цахилж их салхи салхилах зэрэг хүчтэй солиг урсгалт цаг агаар болж мэднэ.

Урьдичлан сэргийлэх зүглүүр:

1. Засгийн газар болон холбогдох байгууллага үүрэг хариуцлагынхаа дагуу аадар борооныг сэргийлэн аргацаах ажлаа сайтар хийх хэрэгтэй.

2. Эрсдэлтэй газрын өрөөний гаднах цахилгааны эх үүсвэрийг тасалж, өрөөний гаднах ажлыг түр зогсоох хэрэгтэй.

3. Хот, тариан газрын үерийг зайлуулах ажлыг сайтар хийж, үүсэж болзошгүй уулын үер, уулын нуралт, шорооны гулсалт зэрэг гамшгаас сэргийлэх ажлыг анхаарах хэрэгтэй.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735234