Хятад улс Канадын гахайн махан бүтээгдэхүүний импортод хориг тавив
2019-06-27 16:15:59 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Оттавагийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Бодүн\ Канадаас Хятад руу нийлүүлдэг гахайн махан бүтээгдэхүүнийг шалгахад рактомпамин буюу үхэр болон гахайн булчингийн массыг нэмэгдүүлэх зорилгоор нэмэлт тэжээл болгон ашигладаг бодисын үлдэгдэл илэрсэн тул гахайн махний нийлүүлэлтийг түр зогсоож, Канадын тал мөрдөн байцаалт явуулахыг хүсчээ.

Гахайн маханд хавсаргасан мал эмнэлгийн албан ёсны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байсан ба Канадын тал энэ хэргийг гэмт хэрэг гэж үзэж байна.

Канадын тал хуурамч гэрчилгээнд маш их ач холбогдол өгч, мөрдөн байцаалтыг аль болох түргэн дуусгах, илүү хариуцлагатай байдлаар Хятад руу экспортлох гарцыг бүрдүүлэх үүднээс үр дүнтэй засч залруулах арга хэмжээ авна гэж найдаж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124679630