Сычуань мужид үүссэн гамшгийн бүсэд тусламжийг тасралтгүй хүргэж байна
2019-06-18 17:28:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Чэндүгийн энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ Энэ сарын 18-ны өдрийн 5:20 минутад Ибин хотын Чаннин шянд болсон газар хөдлөлтийн улмаас 11 хүн амиа алдаж, 122 хүн гэмтэж бэртжээ.

Газар хөдлөлтийн дараа аль болох олон байгууллага гамшигт өртсөн бүс рүү хүрч очсон байна. Одоогийн байдлаар ундны ус, хоол хүнс, майхан, хөнжил зэрэг тусламжийг гамшгийн бүсэд удаа дараагаар хүргээд байгаа аж.

Тухайлбал, 18-ны өдрийн үүрийн 4 цагт Сычуан мужийн Улаан загалмай нийгэмлэгээс томилсон Лөүжөү хотын Улаан загалмай нийгэмлэгийн уулархаг газрын түргэн тусламжийн анги Чаннин шянийн Шуанхэ сууринд хүрч очсон байна. Үүний зэрэгцээ Мэйшаний Улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын үйлчилгээний багаас майхан 150, гэр бүлийн анхны түргэн тусламжийн хайрцаг 2000, гамшгийн тусламжийн хөнжил дэвсгэр 2000 хос, борооны цув 1000 ширхэгийг богино хугацаанд бэлтгэж, тэр шөнөдөө гамшигт нэрвэгдсэн бүс рүү илгээжээ.

Мөн Ибин хотын Улаан загалмай нийгэмлэгийн авран туслах анги Шуанхэ сууринд хүрээд байна. Мужийн Улаан загалмайн нийгэмлэгийн тусламж үзүүлэх баг тэр шөнөдөө гамшгийн бүс рүү яаралтай хөдөлж, нэгдсэн удирдлагын хүрээнд авран туслах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124639647