Хятадын өмнөд хэсгийн 8 мужид шүрүүн бороо орсны улмаас 88 хүн амь насаа алдав
2019-06-17 11:24:46 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын эхээс өнөөдрийг хүртэл орж буй борооны улмаас Жяннань, Хуанань зэрэг бүс нутгаар гамшигийн нөхцөл байдал үүсээд байна.

Өчигдрийн 10 цагийн байдлаар Жэжян, Жүжянь, Жянши, Хүнань, Гуандүн, Гуанши, Чунчин, Гүйжөү зэрэг 8 муж \орон, хот\-ийн 6.14 сая иргэн гамшигт өртөж, 88 хүн амиа алдан, 17 хүн сураггүй болов. Үүний зэрэгцээ 388 мянган иргэнийг шилжүүлж, 17 мянган өрөө тасалгаа нурж, 82 мянган гэр байшин ямар нэг хэмжээгээр эвдэрсэн байна. 428.7 мянган га тариалангийн талбай үерт автаж, эдийн засгийн шууд хохирол 20.13 тэрбум юаньд хүрээд байна гэж Онцгой байдлын албаны сайтад мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124633289