Шаньдүн болон гишүүн орнуудын хоорондох импорт экспортын хэмжээ 30.9 хувиар өсчээ
2019-06-15 13:05:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агенталагийн Жинаний энэ сарын 13-ны цахилгаан мэдээ \Сурвалжлагч Вэй Шэн-Яо\ 13-ны өдөр Чиндаогийн Гаалийн ажилтан Ду Чаопэн болон түүний хамт ажиллагч нэг бүлэг чингэлгийг хянан шалгаж битүүмжилсний дараа эдгээр чингэлгүүдийг Жяохуангий жижиг галт тэргэнд ачиж Чиндаогйин Хуандао боомтоос Чиндаогийн хамтарсан гаалийн хяналтын төвд хүргэв. Үүний дараа гаалийн ажилтнууд гаалийн бүрдүүлэлтийн системд чингэлгийг шалган өнгөрүүлж, аж ахуйн нэгж тухайн өдөртөө гаалийн байгууллагын тамагтай төмөр замын тээвэрийн хуудас, гааль дамжих мэдүүлгийн хуудсыг хүлээж авдаг.

Хамгийн сүүлийн бүртгэлээс харахад, Шаньдүнгээс ШХАБ-ын гишүүн орнуудад экспортолсон гол бүтээгдэхүүн нь механик цахилгаан бараа, авто машны эд анги, нэхмэл эдлэл, хувцас, ган, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг. ШХАБ-ын гишүүн орнуудаас импортолсон гол бараа бүтээгдэхүүн нь газрын тос, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс, өргөн хэрэглээний бараа зэрэг.

Чиндаогийн гаалийн байгууллагын танилцуулснаар, өдөр бүр дунджаар 60 стандарт чингэлэг гаалийн хяналт, шалгалтыг дамждаг бөгөөд эдгээр нь Чиндао хот болон хөрш зэргэлдээ муж, хотуудаас ирсэн бүтээгдэхүүн, түүнчлэн Зүүн Өмнөд Ази, Япон, БНСУ-аас ирсэн машин тоног төхөөрөмжүүд юм. Хяналтын төвөөс Төв Европ, Төв Ази, Хятад Монгол, АСЕАН зэрэг чиглэлийн 6 олон улсын галт тэргэнд ачдаг байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124627104