Билгийн тооллын 5 сарын 5-ны баяраар хилийн орж гарсан иргэдийн тоо 6 саяд хүрчээ
2019-06-12 09:47:17 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Бай Ян\ Билгийн тооллын тавдугаар сарын 5-ны баярын үеэр улсын хилээр давхардсан тоогоор 6.132 сая хүн орж гарчээ.

Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 6.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Үүнд хилээр орж ирсэн зорчигчдын тоо 3.052 сая буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар өссөн байна. Гадагш зорчсон иргэдийн тоо 3.08 сая буюу өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсчээ.

Баярын үеэр Бээжин, Шанхайн Пүдөн, Гуанжөү Bайюнь гэх зэрэг томоохон хэмжээний хоосон боомт болон Гөнбэй, Лүөхү, Фүтянь, Шэнжэн хойг зэрэг эх газрын хилийн боомтуудаар орж гарах хүний тоо бага зэрэг нэмэгдсэн бол зарим жижиг болон дунд хэмжээний боомтуудаар орсон гарсан хүний тоо ихээхэн өссөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124608403