Жаншигийн гамшигт 917 мянган хүн өртжээ
2019-06-11 09:47:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Наньтчангийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Жинхао, Фань Фань\ Энэ сарын 9-ний өдрийн байдлаар Жанши мужид буусан мөндөр, үерийн гамшигт 917 мянган хүн өртөж, 6 хүн цахилгаанд цохиулсан ба усанд живж амиа алдсан хэмээн тус мужийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.

Мөн 77.4 мянган га талбайн үр тариа сүйтгэгдэж, 118 өрхийн 290 өрөө нурж, 97 өрхийн 183 өрөө ноцтой эвдэрч, 1100 айлын 2117 өрөө тасалгаанд эвдрэл үүсчээ. Түүнчлэн 88 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, 45 мянган хүнд тусламж үзүүлсэн байна.

Жанши муж дөрөвдүгээр түвшний гамшгийн яаралтай тусламжийг 7-ны өдрийн 14:30 цагт эхлүүлж, 8-ны өдрийн 20 цагт гуравдугаар түвшин рүү оруулжээ. Тус мужийн гамшгийн яаралтай тусламжийн материалын нөөц газраас эвхдэг ор, хөнжил, хулсан дэвсгэр болон бусад эд зүйлсийг гамшигт нэрвэгдсэн тосгод руу хүргэсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124605296