Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятад даяар 95 сая жуулчин зорчив
2019-06-10 10:12:44 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ\Сурвалжлагч Юй Жюньже\ Өнгөрсөн амралт өдрүүдэд Хятадад улс даяар давхардсан тоогоор нийт 95.978 сая дотоодын жуулчин аялжээ.

Үүнийг өмнөх онтой харьцуулахад 7.7 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын салбар 39.33 тэрбум юаний орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өссөн үзүүлэлт болов. Улсын хэмжээнд онц их аюултай осол аваар гараагүй тул иргэдээс ямар нэг гомдол хүсэлт гаргаагүй аж.

Ням гарагт Хятадын “Соёл болон байгалийн өв”-ийн өдөрлөг Гуандүн, Фүжянь, Жянсү, Жянши, Хубэй, Хунань, Гүйжөү, Хэнань зэрэг нутгаар болж, энэ үеэр луут завины уралдаан, навчинд будаа ороож идэх, Чюй Юанийг дурсган тахих зэрэг олон арга хэмжээ өрнөсөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124601839