Чуулалт хаалга-Хөх хот хурдны төмөр замын цогц шалгалтын ажил эхэллээ
2019-06-03 17:42:35 Эх сурвалж: ӨМ-ын мэдээ мэдээллийн сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 1-ний өдөр сурвалжлагч Хятадын төмөр замын корпорацын Хөх хот дахь салбарт хүрч мэдээлснээр 1-ний өдрийн 13 цаг 40 минутад CRH380BJ-A-0504 өндөр хурдны цогц хяналтын галт тэрэг Улаанцав өртөөнөөс хөдөлж, Чуулалт хаалга-Хөх хот хоорондын хурдны төмөр замын Улаанцав-Хуай-Ань хэсгийн туршилтын ажил эхэлж, Чуулалт хаалга-Хөх хот хоорондын хурдны төмөр зам нэвтрэх ажил сүүлийн шатандаа орлоо.

Уг туршилтын ажил нь Чуулалт хаалга-Хөх хот хоорондын хурдны төмөр замын хурдыг шалгаж, дараа нь төслийн гүйцэтгэлийн шалгалт, холбогдох асуудлуудыг засаж сайжруулж, баталгаажуулсны дараа галт тэрэг, ажлын баг, холбогдох төхөөрөмжийг уг хэсгийн хурдны төмөр замын дэд систем болон бусад системтэй уялдаж холбогдож байгаа зэрэгт цогц шалгалт явуулах юм байна. Үүний зэрэгцээ моторын цахилгаан хангамж, чингэлэг, телеком хяналт, харилцаа холбоо, дохиолол зэрэг системийн чадамжийг үнэлэн, цариг, тасалгаа, замын далан, гүүр, нүхэн гарц зэрэг бүтцийн инженерийн хэрэглээ болон ерөнхий системийн чадамж төлөвлөгөөний шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, цахилгаан соронзон орчин, чичиргээ болон дуу чимээ гэх мэт холбогдох стандартуудын шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэн, мэргэжлийн баталгааг хангах болно. Уг цогц шалгалт нь цариг зам, замын далан, гүүр, нүхэн гарц, цахилгаан хангамж, холбооны систем, дохионы систем зэрэг 12 төрлийн шалгалтыг хамарч байгаа юм. Уг шалгалтад ашиглаж буй CRH380BJ-A-0504 нь өндөрлөгийн хүйтэн орчны зориулалттай ерөнхийлсөн шалгалтын хурдны гал тэрэг юм.

 

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124578515