Юньнань мужид хүрлийн үеийн эртний булшнууд олдож, 300 гаруй эд зүйл илэрчээ
2019-05-31 17:22:43 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Күньмингийн энэ сарын 30-ны цахилгаан мэдээ /сурвалжлагч Яо Бин/ Юньнань мужийн археологичид одоогоос 2000 гаруй жилийн тэртээх хүрлийн эхний үеийн булшинд археологийн малтлага хийж, одоогийн байдлаар 550 булшийг цэвэрлэж, 300 гаруй эд өлгийн зүйлс олджээ.

Соёлын өвийн үндэсний төвийн зөвшөөрлөөр, энэ оны 3-р сард, Юньнань мужийн Соёлын түүхийн өвийн археологийн хүрээлэн, Жаотүн хотын соёлын өвийн менежментийн алба, Жаотүн хотын Жао-Ян дүүргийн музей, Чяожя шяний соёлын ордон зэрэг байгууллагаас бүрдсэн хамтарсан археологийн хэсэг, Юньнань мужийн Чяожя шяний нутгийн Жиньша мөрний сав газрын цагаан тогоруун эрэг дээр байрлах том усан цахилгаан станцын усны нөөцийн талбайд байгаа эртний булшнуудад археологийн малтлага хийсэн байна.

Энэ удаагийн малтлага хийж буй булш нь Юньнань мужийн Жаотүн хотын Чяожя шяний Мэнгү суурины Мэнгү хорооллын Дуаньжяпинзы хоёрдугаар багийн Жиньша мөрний өмнөд эргийн хоёрдугаар хэсэгт байрлаж, малтлага хийх нийт талбай нь 6000 хавтгай дөрвөлжин метр байж, одоогийн байдлаар 5000 хавтгай дөрвөлжин метрийн малтлагын ажил хийгдэж, 550 гаруй булшинд цэвэрлэгээ хийжээ.

Уг төслийг удирдаж байгаа Юньнань мужийн Соёлын өв археологийн хүрээлэнгийн дэд судлаач Кан Лихүн хэлхдээ, малтлага цэвэрлэгээ хийсэн булшуудын ихэнх нь чулуун авсаар голлож, бага хэмжээний шавар нүхэн булшнууд байна. Одоогийн байдлаар шаазан хувин, шаазан аяга, шаазан данх болон чулуун хутга, чулуун хүрз, хясаан зоос, хясааны хуяг зэрэг 300 гаруй эд өлгийн зүйлс илэрсэн гэжээ.

Кан Лихүн хэлэхдээ, булшны хэлбэр байдал болон гарсан эд өлгийн зүйлсийн үндсэн дээр ойр орчны газраас олдсон археологийн материалтай харьцуулахад, Дуаньжяпинзыгийн булш нь одоогоос 2000 гаруй жилийн тэртээх хүрлийн үеийн булш болохыг эхний ээлжинд тогтоосон гэжээ.

Тэрээр бас, эдгээр булш нь Жиньша мөрний хөндийд байрлаж, орон нутгийн цаг агаар халуун хуурай учраас эвдрэл удаан байж, эдгээр булшнуудын шаазан эд зүйлс, хясаан зоос болон хүний цогцос зэрэг нь маш сайн хадгалагдаж чаджээ. Үүнээс гадна, энэхүү эртний булш нь цар хүрээ их байгаа нь ямар нэгэн аймаг бүлгийн нийтийн оршуулгын газар байж болох юм гэжээ.

Археологичид 6-р сарын эхээр гадна талын малтлагын ажлаа дуусгаж, дараагийн шатанд, олсон материалуудын олон талт судалгаа шинжилгээний ажлуудыг зохион байгуулж, хамгийн сүүлд нь археологийн малтлагын тайлан болгохоор төлөвлөжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124568967