Гуаншид аадар бороо орж нөхцөл байдал хүндэрчээ
2019-05-30 16:37:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Наньнингийн энэ сарын 29-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лэй Жяшин, Шюй Хайтао\ Ойрын өдрүүдэд Гуаншигийн олон газарт аадар бороо үргэлжлэн орсноос Наньнин, Гүйлинь, Люжөү, Хэчы зэрэг 9 хотын 30 шян үер усны гамшигт нэрвэгджээ.

Нөхцөл байдал нэлээд хүнд байгаа Гуаншигийн Тяньдэн шяний нийт нутгийг хамарсан онц их аадар борооны улмаас 150 мянга гаруй иргэн гамшигт өртөж, 2700 орчим га талбай бүхий газар тариалан усанд автаж, 600 гаруй барилга байшин эвдэрч, 30 мянга гаруй иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Үүнд Тяньдэн шяний Жиньюань шянд хур тунадасны хэмжээ 373.4 мм-т хүрсэн тул тухайн орон нутгаас олон тооны резинэн болон довтолгооны завь гаргаж, иргэдийг аюулгүй газарт цаг алдалгүй шилжүүлсэн байна.

Аадар борооны улмаас олон газарт нуралтаас болж зам хаагджээ. ГЖӨЗО-ы Зам тээврийн танхимын эхний тооцоогоор, 26-28-ний өдрийг хүртэлх хугацаанд Гуаншигийн Гүйлинь, Люжөү, Байсэ, Зүнзүө зэрэг нутгийн харьяан дахь улс ба ӨЗО-ы зэрэглэлийн 7 замын 11 хэсэг адил бус хэмжээгээр нурж, замын гадаргуу усанд автсанаас зам тээвэр хаагджээ. Юүнь Гүй төмөр замын Нажи туннелийн ойролцоо Хятадын төмөр замын Наньнин дэх товчооны ХХК-ийн Байсэ дэх ажлын хэсгийн 5 ажилтан 28-ны өдрийн 3 цаг орчимд туннелийг шалгаж яваад уулын үерт зам боогдсоны улмаас хашигдаж, нэг хүн нас барж, нэг хүн сураг тасарч, одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Өчигдрийн байдлаар, гамшигт өртсөн иргэдийн тоо 354785-д хүрээд байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124563299