Гуанжөүгийн амьтны хүрээлэн амьтдын саяхан мэндэлсэн үр төлийг нийтэд үзүүлнэ
2019-05-30 16:37:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын өдрүүдэд Гуанжөүгийн “Чан Лүн” амьтны хүрээлэнд 10 анаашийн нялх төл, хүрэн баавгайн ихэр бамбаруушийг үзүүлэх гэж байна. Уг хүрээлэнгээс ирэх сард “Чан Лүн амьтны үр төлийн сар” үйл ажиллагааг зохион байгуулж, олон төрлийн амьтны сая төрсөн үр төлийг олон нийтэд үзүүлэхээр болсон байна. Тухайлбал, 2 м-ийн өндөртэй анаашны өхөөрдөм төлүүдийг сургагч нар нь өндөр сандал дээр гарч өвс тэжээлийг нь өгдөг байна.

Мөн үеэр Сычуаны алтан үст сармагчингийн зулзага, хулсны баавгайн бамбарууш, коалагийн зулзаганууд зэрэг ховор амьтдыг, үр төлийнх нь хамт үзэх боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124563251