Ухаалаг шалгалтын хуудасны нууц өрөө энэ жил ашиглалтад оров
2019-05-30 10:37:54 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны элсэлтийн шалгалт дөхөж байгаа энэ үед бүс нутгууд бэлтгэл ажлаа хангаж эхлэв. Хайдянь дүүрэг юуны түрүүнд ухаалаг шалгалтын хуудасны нууц өрөө байгуулсан байна.

Уг өрөө нь нүүр таних систем дээр тулгуурлан өрөө рүү орох хүмүүсийн мэдээллийг үнэн зөвөөр баталгаажуулна. Нууц өрөөнөөс шалгалтын хуудас авч тэндээсээ гарах хүртэлх бүхий л үйл явцад бичлэг хийнэ. Хайдянь дүүрэг нь ухаалаг хуудасны хянах системийг сайжруулснаар шалгалтын хуудсанд өнцөггүйгээр 360 градусын видео хяналт хийх юм.

Одоогийн байдлаар нийт 18 сургууль дээр 413 шалгалтын цэг байгуулсан байна. Шалгалт авах барилгын эхний давхарт том дэлгэц байрлуулж, 18 сургуулийн шалгалтын үйл явцын алсаас хянах аж.  

Энэ жил тус хотын 60 мянган хүн элсэлтийн шалгалтад бүртгүүлж, Хайдянь дүүрэг нь хамгийн олон нэр бүртгүүлсэн дүүрэг болоод байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124561530