Гүйжү мужид хөлөг онгоц хөмөрсөнөөс 6 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй болжээ
2019-05-24 16:53:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Гуйянгийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ши Цяньгуй\ Энэ сарын 23-ны өдрийн 18:30 цагийн үед Чжэнь Фэн шянийн Лүрүн гацааны Бань Рао тосгоны хойд Панжян голын сав газрын хэсэгт нэг тариачин өрхийн үйлдвэрлэлдээ ашигладаг хөлөг онгоц усанд хөмөрчээ. Хөлөг онгоцон дээр 29 хүн байсан бөгөөд үүнээс 11 хүн аврагдаж, 6 хүн амь насаа алджээ. 24-ний өдрийн 7:00 цагийн байдлаар 12 хүн холбоогүй байсаар байна.

Осолтой холбогдуулан Гүйжү муж, Өөртөө засах захиргаа болон орон нутгийн холбогдох байгууллагууд нэн даруй газар дээр нь очиж, тусламж үзүүлсэн аж. Хөмөрсөн хөлөг онгоцыг голын эрэг дагуу байрлуулж, эргүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124538400