Гуанши мужид баарны дээвэр нурснаас 1 хүн нас барж, 77 хүн бэртжээ
2019-05-20 16:49:30 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Нань Нингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шан Жичян\ Энэ сарын 20-ны шөнийн 1 цагт Байсэ хотын 0776 нэртэй баарны ган бүтэц бүхий дээвэр нурсны улмаас 1 хүн нас барж, 77 хүн бэртжээ.

Ослын дараа Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО болон Байсэ хотын холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж, цагдаа, гал унтраах, түргэн тусламж, барилга байгуулалт, эрүүл мэндийн байгууллагуудыг зохион байгуулан авран туслах шуурхай арга хэмжээ авсан байна. Байсэ хотын гал унтраах анги 7 дунд анги, 22 машин, 160 албан хаагч томилсон байна.

5 цаг 30 минутын үед 78 хүн эмнэлэгт хүргэгдсэний 1 нь хүнд бэртлийн улмаас нас барж, 12 хүн эмнэлэгт эмчлүүлж, хөнгөн бэртэл авсан 52 хүний биеийн байдлыг ажиглахаар эмнэлэгт үлдээсэн ба эдгээр хүмүүсийн биеийн байдал тогтвортой байсан тул хөнгөн гэмтэл авсан 13 хүнийг эмнэлгээс гаргажээ. Одоогийн байдлаар холбогдох авран туслах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124518460