ӨМӨЗО эдийн засгийн гэмт хэргийн 2400 сэжигтнийг баривчилж, 1.18 тэрбум юаний хохирлыг эргүүлэн авчрав
2019-05-20 09:06:22 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2018 онд Өвөр монголын цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаах албанаас бүх төрлийн эдийн засгийн гэмт хэрэг ялангуяа нийт иргэдийг хамарсан эдийн засгийн гэмт хэргийг таслан зогсоож, 3419 удаад нь эрүү үүсгэж, 2653 хэргийг таслан зогсоож, 2400 сэжигтнийг баривчилж, гэмт хэрэгт холбоотой нийт 17.5 гаруй тэрбум юаниас 1.18 тэрбум юаний хохирлыг эргүүлэн авчирсан байна.

Үүний зэрэгцээ ӨЗО-ы татвартай холбоотой томоохон гэмт хэргийн гаралт нэмэгдэж буйтай холбогдуулан бүх Өвөр монголын цагдаагийн байгууллагын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаах алба бүх Хятадын “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгтэй нэгдэн тэмцэх” тусгай ажиллагаатай хамтарч, Өвөр монголын татварын байгууллагуудад анхааруулга өгөх, шалгах ажиллагааг чангатгаж, татвараас зайлсхийх гэмт хэрэгтэй хатуу тэмцсэнээр 2018 онд 237 удаад нь эрүүгийн хэрэг үүсгэж, 170 хэргийг таслан зогсоожээ. Тэдгээр гэмт үйлдэлтэй холбоотой мөнгөний хэмжээ 12.5 тэрбум юань байсан ба 2018 оны эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдсон нийт мөнгөн дүнгийн 71 хувийг эзэлсэн байна.

Үүний зэрэгцээ Өвөр монголын цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаах хороо “Нисэх хүн байвал барих хүн байдаг, эцэст нь тултал хөөнө” гэсэн зарчмын дагуу хилийн чанад руу оргосон гэмтнийг баривчлах ажлыг эрчимтэй өрнүүлж, “Анч үнэг 2018” тусгай ажиллагааны хүрээнд хилийн чанад руу оргосон 11 гэмт этгээдийг баривчилжээ. Мөн хилийн чанад руу оргосон Байтай холбоотой хэрэгт ихээхэн ахиц гарч, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж чадсан байна.

ӨМӨЗО-ы цагдаагийн газар ӨМӨЗО-ы татварын яам, санхүүгийн хяналтын байгууллага зэрэг газруудтай хамтран “Иргэдтэй холбоотой ажиллаж, таныг хамгаална” сэдэвт суртал ухуулгын арга хэмжээг зохион байгуулж, иргэдийг эдийн засгаараа хохирохоос зайлсхийхийг анхаарууллаа. /сурвалжлагч Чэнь Чүньянь/

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124509117