Шанхай хотод барилга нурсаны улмаас 10 хүн амиа алдав
2019-05-17 16:27:21 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 16-ны өдрийн 11 цаг 20 минутад Шанхай хотын “Жао Хуа” замын дэргэд нэгэн барилга нурснаас олон хүн нурангид дарагджээ.

Өнөө өглөөний 1 цаг 45 минут гэхэд эрэн хайх ажиллагаа өндөрлөсөн бөгөөд 25 хүн булагдсан байсныг олж эмнэлэгт хүргэсэн байна. Тэдгээрээс 10 хүн нь эмнэлгийн яаралтай тусламж авсан хэдий ч нас барсан аж. Бусад хүмүүст шаардлагатай бүх төрлийн эмчилгээ оношилгоо үзүүлж байна гэж Шанхай хотын онцгой байдлын удирдах товчооноос мэдээлэв.

Ослын дараа Шанхай хотын ба дүүргийн холбогдох байгууллагууд авран баг гаргаж, газар дээр нь очиж ажиллажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124508734