Энэ оны Хятад-Монгол-Оросын анхны аялал жуулчлалын галт тэрэг Хятадад хүрэв
2019-05-16 16:35:12 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ оны Хятад-Монгол-Оросын анхны цуваа буюу “Цайны замаар дахин замнах” аялалын галт тэрэг өчигдөр Өвөр монголын Эрээн хотын автозамын боомтоор орж ирэв.

Уг галт тэрэг ОХУ-ын Москва хотоос хөдөлж, зам зуур Монгол Улсын Улаанбаатар хотоор дайрч эцэст нь Бээжин хотод хүрч иржээ. Энэхүү галт тэргэнд 15 улсын 278 зорчигч явсан байна.

Аялалын галт тэрэг нь хос чиглэлээр аялна. Нэг нь Бээжингээс, нөгөө нь Москвагаас хөдөлнө. Энэхүү аялалын шугам нь Москва-Казан-Экатеринбург-Новосибирск-Эрхүү-Байгал нуур-Улаанбаатар-Бээжин гэсэн чиглэлээр зорчих юм. Энэ сараас 9 дүгээр сар хүртэл нийт 12 цуваа явах аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124503275