Хоёр дахь удаагийн импортын яармагт дэлхийн 500 хүчирхэг болон тэргүүлэх аж ахуйн нэгжийн 250 гаруй байгууллага оролцоно
2019-05-10 11:11:16 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шанхайгийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Шинь\ Өчигдөр Шанхайд болсон “Хятадын олон улсын импортын яармагт оролцогчдын холбооны уулзалт”-аас дэлхийн 500 хүчирхэг болон тэргүүлэх аж ахуйн нэгжээс 250 гаруй байгууллага оролцох болсныг мэдэгдэв.

Тус үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжийг бүртгэх ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд өнгөрсөн онтой харьцуулвал бүртгэл хурдацтай яваа аж.

Уг яармагийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийн холбооны гишүүн 68-д хүрчээ. Тэд энэ удаагийн импортын яармагт оролцохоор 50 мянган кв.м талбайг ашиглах гэрээ байгуулаад байна. Үүнээс гадна дэлхийн олон аж ахуйн нэгж тус холбоонд элсэх хүсэлтээ гаргажээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124476593