Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал Бээжинд болно
2019-05-09 16:52:40 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 9-нд Бээжинд болсон Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал энэ сарын 15-нд Бээжинд эхэлнэ гэж мэдэгдэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлын нээлтэд оролцон, илтгэл тавихын зэрэгцээ холбогдох арга хэмжээнд оролцох юм. Хуралд Камбож, Грек, Сингапур, Шри Ланк, Армен зэрэг улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Монгол Улсын удирдлага, ЮНЕСКО зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нараас гадна Азийн 47 орон болон Азиас бусад орны төлөөлөгчид оролцох болно. Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурал нь "Азийн соёл иргэншлийн туршлага солилцох, хувь заяаны хамтын цогц" уриан дор болох ба хурал нь нээлт, салбар форум, Азийн соёлын карнавал, Азийн соёлын долоо хоног зэрэг арга хэмжээнээс бүрдэнэ.

Энэ үеэр гадаад дотоодын удирдагчид, олон улсын байгууллагын тэргүүн нар соёлын хамтын ажиллагаа, туршлага солилцох хүрээнд ярилцаж, хамтдаа зөвшилцөх юм. Яриа хэлцлийн үеэр Азийн соёлын карнавал зохиож, Бээжин, Ханжөү, Гуанжөү, Чэндүд Азийн амтат хоолны баяр болох юм. Хятадын тал уг хурлыг зохион байгуулснаар Ази болон дэлхийн ард иргэдийн бүтээсэн соёлын үр дүнг уламжлан хөгжүүлж, өөр өөр улс орон, соёл иргэншил хоорондын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох ажлыг дэмжин, хүн төрөлхтний соёлын хөгжлийг илүү хөгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулахыг хүсч байна гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124472960