Хятадын 3 иргэн Мьянмарт болсон онгоцны осолд өртжээ
2019-05-09 16:26:35 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Яноны энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жуан Бэйюй, Чэ Хүнлян\ Энэ сарын 8-ны орой Мьянмарын Янгоны олон улсын нисэх буудалд онгоц газардахдаа осол гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Уг осолд Хятадын 3 иргэн өртөж шархадсан ч шарх нь төдийлөн хүнд биш. Тэдний шарх амь насанд нь аюулгүй, эмнэлэгт шинжилгээ эмчилгээ хийлгэж байна. Элчин сайдын яамны ажилтнууд эмнэлэгт очиж тэднийг эргэсэн хэмээн БНХАУ-аас Мьянмарт суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэв.

Уг онгоцонд нисэх багийнхныг оролцуулаад 37 хүн зорчиж явсан байна. Мьянмарын Иргэний агаарын тээврийн удирдах газраас гаргасан мэдэгдлээс үзвэл, 13 зорчигч, нисэх багийн 5 хүн гэмтсэн аж.

Чүн-8Q400 жижиг оврын хос сэнст нисэх онгоц энэ сарын 8-нд Бангладешийн нийслэл Дака хотоос нисч, Мьянмарын Янгоны олон улсын нисэх буудалд газардах үед их бороо орж байжээ. Нисэх онгоц их бороон дундуур хоёр дахь удаагийн газардах оролдлого хийх үеэрээ гүйлтийн замаасаа гарчээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Янгоны олон улсын нисэх буудлаас мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124472798