Хятад-Казахстаны хилийн 4 боомтоор махан бүтээгдэхүүн нэвтрүүлэхээр боллоо
2019-05-08 16:52:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Өрөмчийн энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Бай Жяли/ Хятад-Казахстаны хил дэх Шинжаангийн Алаг уулын ам, Бакт, Хоргос, Жимнай гэсэн 4 боомтоор махан бүтээгдэхүүн оруулахаар болж, албан ёсны зөвшөөрлөө авчээ.

Энэхүү ажиллагаа нь “Нэг бүс-Нэг зам” дагуух худалдааны хөгжлийг эрчимжүүлж, дотооддоо өргөн сонголтот махан бүтээгдэхүүний зах зээлийг бий болгоно гэж үзэж байна.

Өрөмчийн гаалийн газраас танилцуулсанаар, эдгээр боомтууд хяналт шалгалтын ажлыг хялбарчилж, саадгүй нэвтрэх цогц үйлчилгээг бий болгожээ. Цаашдаа махан бүтээгдэхүүнийг тэдгээр боомтын хяналтын талбайд газар дээр нь шалгах ба хорио цээрийн шалгалт хийх гэнэ.

Одоогийн байдлаар ШУӨЗО-д Лао Емяо боомт, Такашикен боомт,Өрөмчийн баруун вокзал болон шинээр нэмэгдсэн 4 боомт нийлээд махан бүтээгдэхүүн нэвтрүүлэх 7 боомт болж өргөжсөн байна.

2015 онд Казахстан албан ёсоор Хятад руу малын махаа экпортлох санаачилга гаргажээ. Эдүгээ “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хөгжлийг дагалдаж Хятад Казахстаны худалдааны үйл ажиллагаа улам өргөжиж, Казахстаны махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд анхаарлаа хандуулж эхэлсэн аж.

Өрөмчийн гаалийн газрын боомтын хянан шалгах албаны дарга Гуан Юн хэлэхдээ, “Төв Ази, Европ зэрэг “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орнуудад үйлдвэрлэсэн махан бүтээгдэхүүн ба бусад бараа бүтээгдэхүүнийг импортлох нь дотоодын махны эрэлт хэрэглээг шийдвэрлэж чадлаа. Ингэснээр иргэдийн хоол хүнсний төрөл олширсоны зэрэгцээ Шинжаангийн хөдөө аж ахуйн худалдааны хөгжлийн ирээдүйд нөлөөгөө үзүүлэх болно. Өрөмчийн гаалийн газар нь махан бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх зориулалтын боомтыг байгуулах ажлыг идэвхтэй хийж, махан бүтээгдэхүүний импортод худалдааны таатай нөхцлийг хангахаар ажиллана” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124467772