Яньань хот нэн ядуурлаас салсныг зарлалаа
2019-05-08 16:39:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ши-Аний энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Шэнь Хүнбин, Лян Жюань, Чэнь Чэнь\ Шаньши мужийн Засгийн газраас Яньань хотын Яньчуань, Ичуань шянь ядуугийн жагсаалтаас гарлаа гэж энэ сарын 7-нд зарлав.

Яньань бол шар хөрст өндөрлөгийн хэвлийд байрладаг, үргэлжилсэн гуу жалгатай, экологи хэврэг, түүхэндээ туйлын ядуу байсан газар юм. Америкийн сурвалжлагч Эдгар Сно “Баруунш зорчсон сул тэмдэглэл”-дээ, Яньанийг “Хятадын хамгийн ядуу хүнд газрын нэг” гэж дүрсэлсэн юм. “Яньань хот нэн ядуугаас салсан нь түүхийн хуудсанд тэмдэглүүштэй том хэрэг мөн” гэж Яньань их сургуулийн Марксизмын дээд сургуулийн гүйцэтгэгч захирал Тань Хүва хэлээд, үе үеийн Хятадын коммунист намаар удирдуулсан ард түмний тасралтгүй тэмцэл Яньаньд цэцэглэж үр жимсээ суулгалаа гэжээ.

Хувьсгалын өлгий болох Яньаний ядуу шяниуд бүгд нэн ядуугаас салж, 2.26 сая иргэн дунд давхарга руу шилжсэн байна. Хятад улс байгуулагдсаны дараа Өөрчлөлт нээлтийн урин салхи Яньаньд асар их өөрчлөлт авчирсан гэдэг. ХКН-ын XVIII их хурлаас хойш Намын төв хороо Яньанийг ядуугаас ангижруулах, хөгжлийг түргэтгэх тал дээр ихээхэн анхаарал тавьсан билээ. Сүүлийн 4 жилийн турш Яньаньд нийт 6.25 тэрбум юанийн санхүүжилт оруулсан нь тухайн газар нэн ядуугаас ангижрахад хүчтэй түлхэц болжээ.

Орон нутгийн нөхцөл байдалдаа тохируулан, тосгон, өрх, иргэн бүрт тохирсон бодлого хэрэгжүүлж, намын нэгдүгээр дарга 1784, тосгонд суух ажлын хэсэг 1546-г томилж, 37.4 мянган боловсон хүчин тосгодод очиж ядуурлаас ангижрахад тусалжээ. Цувралаар хэрэгжүүлсэн олон үр ашигтай арга хэмжээнүүд нь Баоташань уулын хормойн өнгө төрхийг огт өөр болгон өөрчилсөн юм.

Өнөөгийн Яньаний хөдөө тосгоны дэд бүтэц бүх талаар сайжирч, ядуугаас ангижрах суурь нь өдрөөс өдөр бэхжиж байна. Эдүгээ хувьсгалын голомтод амьдарч буй ард иргэдийн урам зориг оргилон бадарч, бүх талаар дунд давхаргын амьдралыг цогцлоохын төлөө чармайн хөдөлмөрлөх болжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124467365