Хятад, Монголын хил дэх “Цахилгааны үйлчлэгч”-ээр 10 жилийн турш тасралтгүй ажилласан Ван Чүншинь
2019-05-07 17:05:01 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 5-ы өдрийн Өрөмчийн цахилгаан мэдээ\Синьхуа агентлагийн сурвалжлагч Дү Ган\ Хятад, Монголын хилийн ойролцоо байрлах Шиньжянгийн Чин Хэшяний Дашкент суурины цахилгаан станц нь Хятадын хил орчмын иргэд болон боомтыг цахилгаанаар хангадгаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын 20 мянган оршин суугч болон боомтыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Ван Чүншинь тус цахилгаан станцын даргаар томилогдсоноос хойш түүний гар утас Монголын талын цахилгаан эрчим хүчний лавлах болжээ. Мөн Монгол Улсын албаны талаас түүнд хэд хэдэн удаа хүндэт медаль гардуулсан байна.

Ташкент боомт нь Шиньжянгийн хил орчим болон Монгол Улс хоорондын цар хүрээгээр хамгийн том, гаалийн бүрдүүлэлтийн хүчин чадал хамгийн их, олон улсын урт хугацааны нээлттэй боомт юм. 2000 онд Ташкент сууринд өндөр хүчдэлийн цахилгаан эрчим хүчний сүлжээ бий болохын хамт цахилгаан станц байгуулагдаж, голдуу суурин болон боомтын эрчим хүчний хангамжийг хариуцах болжээ. Тухайн үед боомтын нөгөө тал дахь Монгол Улсын Ховд аймгийн баруун хэсгийн гурван сум цахилгаангүй байсан.

2009 оны 4 дүгээр сард Шиньжянгийн Цахилгаан эрчим хүчний сүлжээ Монгол Улсын Булган боомтыг гэрэлтүүлсэн. Мөн оны 9 дүгээр сард Хятад Улсын барьсан цахилгаан эрчим хүчний сүлжээ нь Булган боомтоос зүүн тийш үргэлжлэн, Монгол Улсын Ховд аймгийн баруун гурван сумын 21 мянга гаруй оршин суугч цахилгаан эрчим хүчийг ашиглах болсон юм. Арван жилийн өмнө эрчим хүчний сүлжээг байгуулах үед иргэд сайн дураар ажиллан, нүх ухан, цахилгааны багана өргөж байв. Тог цахилгаантай болсны дараа хүмүүс бөөн баяр, дуу хуур болж байсан тухай Булган сумын малчин Күмис Бек өнөөдрийг хүртэл дурссаар байдаг. Өнөөдөр тус орон нутгийн иргэдийн ахуй амьдралд томоохон өөрчлөлт гарч, лаа нь заавал хэрэглэх эд зүйл биш болж, мах, сүүгээ хөлдөөгүүрт хийн хадгалах болжээ.

Ван Чүншинь 2008 оноос Ташкент суурины Цахилгаан станцын даргын ажлыг авснаас хойш ажлынхантайгаа анх удаа хилийн дээс алхаж, цахилгаан түгээх үйлчилгээг Монгол Улсад хүргэж, Хятад, Монгол хоёр талын “Цахилгааны үйлчлэгч” болсон байна. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Цахилгаан станцын олон ажилтан шилжиж байсан ч ганц Ван Чүншинь ажлын байраа сахисаар өнөөг хүрчээ. Урт хугацаанд хилийн бүс нутгаар ажилласны улмаас тэрээр казак, монголоор сайн ярьдаг болсон байна. Монгол Улсын Ховд аймгийн баруун гурван сумын хэрэглэгчдэд Ван Чүншиний гар утас тэд нарын цорын ганц лавлах утас болов.

2015 оны өвөл Ховд аймгийн баруун хэсэгт их цас орж, зам харилцаа бараг тасарч, хэд хэдэн цахилгааны шугам тоггүй болсон. Цаг агаар -45 хэм хүрч хүйтрэн, хээр гадаа хүний бараа харагдахгүй байсан ч Ван Чүншиний хамт хүмүүс олон цагийн цас туучин явахыг огт татгалзаагүй. Хэдэн цагийн турш засвар хийн асуудлыг шийдсний дараа цахилгаан станцдаа бүгд эргэн ирэхэд Ван Цүншин, СүЛаймань хоёрын бээлий цоорон, гар нь цэврүүтэн цус гарч байжээ. Мөн тус жил Ван Цүншинийг Монгол Улсаас хүндэт медалиар шагнасан аж. Мөн 2015-2018 оныг хүртэл 4 жил дараалан тэрээр Монгол Улсын хүндэт медалийг хүртжээ.

Ван Цүншиний сэтгэлд хамгийн дотно санагдсан нь хүндэт медаль биш. Харин тэр нэгэн оны шинэ жилээр Булган сумын малчин Баатар түүнийг гэртээ урин хамт баяраа тэмдэглэж, түүнд дээл бэлэглэн, “тог цахилгаангүй бол бидний өнөөгийн амьдрал байхгүй” гэсэн энэхүү үг нь түүний нулимсыг дуслуулах дөхсөн гэдэг.

Шиньжянгийн Чин Хэшяний Ташкент суурины малчин Тохтархан ч Ван Чүншинийг сайшааж байлаа. Ядуу өрхийн тоонд орсон Тохтахан 2016 онд тосгоны үйлдвэр байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч цахилгаан дамжуулах шугам нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг хангаж чадахгүй байжээ. Ван Чүншинь уг явдлыг мэдсний дараа түүнд найдвартай дамжуулах шугамыг босгож өгсөн байна. “Тэд нар ганц манайхыг тусалж байгаа юм биш, өвлийн салхи шуурганд өчнөөн олон удаа засвар хийснийг бүү мэд” гэж Тохтархан эрхий хуруугаа гарган сайшаана.

Сүүлийн жилүүдэд Шиньжян нь хөдөө орон нутгийн цахилгаан эрчим хүчний сүлжээг тасралтгүй сайжруулан, хилийн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлж, Ван Чүньшиний хамт олны засвар хийх ажил явах тутам багасаж байна. Хоёр жилийн дараа тэтгэвэртээ гарах тухай Ван Чүншиньтэй ярихад, “Сэтгэл түвдэхгүй байна. Тэд нар бүгд миний дотнын хүмүүс шүү дээ” гэлээ.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124462967