Төрөлхийн зүрхний өвчинтэй 22 хүүхдэд төлбөргүй хагалгаа хийнэ
2019-05-07 11:08:27 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын шилжмэл буяны фонд, ӨМӨЗО-ы иргэний явдлын танхим, “Тай Да” олон улсын зүрх судасны өвчний эмнэлэг, ӨМӨЗО-ы буяны үйлсийн ерөнхий газар хамтран төрөлхийн зүрхний өвчтэй ядуу өрхийн хүүхдэд туслах төлөвлөгөөний дагуу Өвөр монголд дөрөв дэх удаагийн асрамжийн үйлчилгээ үзүүлнэ. Үүнд 22 хүүхэд хамрагдаж Тяньжин хотын “Тай Да” олон улсын зүрх судасны өвчний эмнэлэгт төлбөргүй хагалгаанд орох болно гэж ӨМӨЗО-ы иргэний явдлын танхимаас өчигдөр мэдээлэв.

Уг арга хэмжээ 2011 оны наймдугаар сараас хойш гурван удаа зохиогдсон бөгөөд Өвөр монголын харьяат 0-14 насны ядуу өрхийн 721 төрөлхийн зүрхний өвчтэй хүүхдэд төлбөргүй хагалгаа хийсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124461147