Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг “5-р сарын 1-ний амралт”-аар давхардсан тоогоор 327 мянган жуулчдыг хүлээн авав
2019-05-05 16:40:21 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг “5-р сарын 1-ний амралт”-аар давхардсан тоогоор 327 мянган жуулчдыг хүлээн авав.

Олон нийтийн амралтын хугацаанд нийт 210 мянга гаруй тасалбар зарагдаж, Хятадын ордон, Олон улсын ордон, Амьдралтай биечлэн танилцах ордон, Ботаникийн ордон жуулчдын анхаарлгыг татсан байна.

5-р сарын 4-ний өдрийн 11 цагийн үеийн байдлаар 1-ний өдрөөс эхэлсэн амралтаар Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг давхардсан тоогоор 327 мянган жуулчдыг хүлээн авчээ. Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 4-р сарын 29-нд нээгдэж, 5-р сарын 1-4-ний амралтын хугацаанд анхны оргил үеэ угтаж, нийт 214 мянган тасалбар заржээ. Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Удирдлагын нэгдсэн багийн албан тушаалтан Лэй Лэй хэлэхдээ, Хятадын ордон, Олон улсын ордон, Амьдралтай биечлэн танилцах ордон, Ботаникийн ордон болон Гүйрүй театр жуулчдын анхааргыг татаж, энэ дөрвөн ордон нэг театр давхардсан тоогоор нийт 734 жуулчдыг хүлээн авчээ.

Амралтын хугацаанд 132 соёлын арга хэмжээ зохиогджээ

5-р сарын 1-ний 4 хоногийн амралтын хугацаанд Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагт соёл урлагийн тоглолт концерт, соёлын арга хэмжээ маш олон зохиогдож, 5-р сарын 4-ний 11 цагийн байдлаар дэлхийн үндэстнүүдийн ардын урлагийн концерт, Төв, Зүүн Европын орнуудын нээлтийн ёслолын урлагийн тоглолт болон цэцгийн парад, цэцэрлэгийн үзэсгэлэн, ордон хоорондын солилцоо зэрэг тоглолт үзэсгэлэн 132 арга хэмжээ зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 210 мянган жуулчид сонирхжээ. Өчигдөр үдээс хойш “Дэлхийн зүрх” нэртэй гэрлийн шоу анх удаа тавигдав.

5-р сарын 1-ний өдөр “Үзэсгэлэнт Бээжин Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг”-аар нэртэй Бээжингийн ордны “Бээжингийн өдөр” арга хэмжээний нээлт болж, гурван өдөр үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр “Бээжингийн ёслолын хувцасны ур”, “Хэшян хөж хийх арга” зэрэг соёлын өвийн үзэсгэлэн, цэцэрлэгийн урлаг, Хятадын онцлогтой бүжиг, жүжиг, найрал дуу зэрэг 50 гаруй арга хэмжээг зохион байгуулж, Бээжингийн экологийн соёлын байгуулалтын үр дүн, түүх соёлын алдарт хотын төрх болон орчин үеийн хөгжил, гадаад харилцааны ололт амжилтаа олонд харуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124452922