Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн мэдээллийн төв албан ёсоор ажлаа эхлэв
2019-04-29 10:44:24 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2019 оны Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг 4-р сарын 29-нөөс 10-р сарын 7 хүртэл Бээжин хотод зохиогдоно. 4-р сарын 27-нд, Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн мэдээллийн төв албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус үйл ажиллагаанд гадаад дотоодын 3789 гаруй сэтгүүлч 164 хоногийн турш үйлчлэх юм байна.

Тус яармаг 1999 онд Күнминий дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг, 2010 оны Шанхайн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн дараа, Хятадын зохион явуулж буй хамгийн өндөр түвшний, хамгийн өргөн цар хүрээтэй олон улсын үзэсгэлэн яармаг юм. 4-р сарын 25-ныг хүртэлх байдлаар, нийт 3789 сэтгүүлч бүртгэснээс Хонконг, Макао, Тайвань зэрэг газар нутгийг багтаасан хилийн чанадын 275 сэтгүүлч, дотоодын 3514 сэтгүүлч бүртгээд байна.

Энэ сарын 27-нд, Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн мэдээллийн төв албан ёсоор ажлаа эхлүүллээ. Танилцуулснаар, Мэдээний төв нийт 4073 ам дөрвөлжин метр талбайтай, үүнд ерөнхийлсөн үйлчилгээний бүс, хэвлэл мэдээллийн олон нийтийн ажлын бүс, хэвлэл мэдээллийн тусгай зориулалттай ажлын бүс, мэдээ мэдээллийг нийтлэх бүс зэрэг арван хэдэн бүсээс бүрджээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124431142