Синьхуа агентлагийн сурвалжлагчид 5G үүргэвчийг ашиглан “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны II форумыг мэдээлэлж байна
2019-04-28 16:48:55 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 27-ны цахилгаан мэдээ /Сурвалжлагч Гао Же/ 26-нд Бээжин хотноо “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын нээлтийн ажиллагаа болж, гадаадын 5000-аад зочид төлөөлөгчид оролцож, хэвлэл мэдээллийн сурвалжлагчид ч яаралтай ажиллаж байлаа. Ухаалаг цахим хэлбэрээр мэдээ мэдээллийг газар дээрээс нь дамжуулах хэлбэрийг шинэчлэн сайжруулахыг зорьж буй Синьхуа агентлагаас 26-ны өдөр, газар дээр нь ажиллаж байгаа сурвалжлагчиддаа анх удаагаа 5G үүргэвч+4K HD видео камер хангаж өгсөн байна. Синьхуа агентлагийн сурвалжлагчид эдгээр төхөөрөмжийг хэрэглэн, “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын мэдээллийн төвөөс Синьхуа агентлагийн клайнтаар дамжуулан мэдээ мэдээллийг газар дээрээс нь шууд нэвтрүүлж, өргөн олон интернет ашиглагчдад Хятадын уламжлалт соёлын уур амьсгалыг мэдрүүлсэн байна.

Шууд дамжуулга албан ёсоор эхлэхийн өнмө, Синьхуа агентлагийн сурвалжлагчид 10 орчим кг-ийн жинтэй шууд дамжуулгын 5G үүргэвчээ интернет ашиглагчдад сонирхуулав. Онгоцонд авч явж болдог чемоданаас ч бага оврын, чирч болдог мөртөө үүрч ч болдог 5G үүргэвч нь ашиглахад уян хатан, батерей нь енкодер болон 5G CPE-гийг зэргээр цэнэглэж, агаараас 3 цаг зураглах чадамжтай тул хөдөлгөөнт шууд дамжуулга хийхэд маш тохиромжтой юм байна.

Синьхуа агентлагийн сурвалжлагчид болон зураглаачид хамтран, China Mobile компанийн Бээжин дэх компаниас хангасан форумын орчны 2.6G+4.9G хос давтамжит 5G сүлжээг ашиглан, зочид Соёлын биет бус өвийн үзэсгэлэнгийн танхимд полимер шавар дээр зурах, үзэмжийн зураг бүхий хаш чулуун сав хийх зэрэг аргатай танилцаж буй үзэгдлийг голлон харуулахын зэрэгцээ танхимын ажилтнуудыг товч танилцуулав. Мэдээ мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулсан нэвтрүүлгийн интернетийн татаж авах дээд хурд секундэд 3.4 Gb-д хүрч, видео бичлэгийн дамжуулгын хурд саадгүй болж, шууд нэвтрүүлгийн шаардлагыг хангаж чаджээ.

Синьхуа агентлагийн инновацийн тусгай шагналыг авсан “Хэвлэл мэдээллийн их тархи”, бүх дэлхийн анхдагч хиймэл оюун ухааны нэвтрүүлэг, мэдээллийн явц дахь ухаалаг нүдний шил, 5G үүргэвч зэрэг шууд дамжуулгын “хурц хэрэгсэлүүд” гэх мэтчилэн, Синьхуа агентлаг нь хэвлэл мэдээллийн ажилдаа олон арвин дэвшилтэт технологийг ашигласаар байна. Ирээдүйд, Синьхуа агентлагийн байгуулж буй дэлхийн анхдагч ухаалаг редакцаас хэвлэл мэдээллийн шинэ хэрэгслүүдийн чадамжийг ахиулах дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг олноор харах болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124428699