Хятадын Сансар судлалын товчоо “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих Хятадын сансар судлалын тунхаг”-ийг нийтэлжээ
2019-04-25 16:41:45 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 24-ний өдрийн Чаншагийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Хү Жэ, Ше Ин / 2019 оны “Хятадын сансрын өдөр”-ийг тэмдэглэх гол арга хэмжээ БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотод энэ сарын 24-нд нээлтээ хийв. Нээлтийн үеэр БНХАУ-ын Сансар судлалын товчоо “НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих Хятадын сансар судлалын тунхаг”-ийг нийтэлжээ.

БНХАУ-ын Сансар судлалын товчооны дэд дарга Ү Яньхуа хэлэхдээ, “Хятад улсын сансар судлал нь эдийн засаг, нийгмийн хөгжилд эрчимтэй үйлчилж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдал, оршин тогтнох, хөгжүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулсан. Ирээдүйд Хятадын сансар судлал нь НҮБ-ын 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлэн хэрэгжүүлж, инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй байдал, хамтдаа хуваалцах хөгжлийн үзэл баримтлалыг дагаж мөрдөн, эрх тэгш харилцан ашигтай, тайван замаар ашиглах, хүртээмжтэй хөгжлийн үндсэн дээр сансар судлалын олон улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, дэлхийн бусад улс орнуудын Сансрын байгууламж болон олон улсын зохион байгуулалттай хамтын ажиллагааны хамтдаа хожих шинэ хэлбэрийн түншлэлийг харилцааг хамтран байгуулж, сансар судлалын тогтвортой хөгжлийг дэмжихийг ахиулах болно” гэжээ.

Тунхагт өнөө болон ирээдүйн хэсэг хугацаанд Хятадын сансар судлал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад дараах гол чиглэлүүдэд туслах болно.

• Үндэсний шинжлэх ухаан, технологийн томоохон төслүүд, сансар судлалын томоохон төсөл болон сансрын шинжлэх ухааны судалгааны ажлуудыг хэрэгжүүлэн, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ахиулах, орчлон ертөнцийн тухай ойлголтыг гүнзгийрүүлж, хүний амьдрах орон зайг өргөжүүлэх;

• Орон зайн мэдээллийн коридорыг байгуулан, хиймэл дагуулын нөөцийг нээлттэй хуваалцах, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэхийн зэрэгцээ “Нэг бүс-Нэг зам” дагуух улс орнуудад илүү сайн үйлчлэх, ялангуяа хөгжиж буй улс орнууд;

• Сансрын технологийг хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, хөдөөгийн санхүүжилт зэрэгт өргөнөөр хэрэглэхийг дэмжин, мэдээллийн зөрөөг багасган, ядуурлыг арилгахад туслах;

• Хиймэл дагуулын өвөрмөц давуу талыг ашиглан, алсын зайн эмчилгээ, өвчнийг урьдчилан сэргийлэх, алсын зайн сургалт зэргийг дэмжиж, нийгмийн үйлчилгээний хүчин чадлыг дээшлүүлэх ;

• Гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах, цогц үнэлгээ, гамшгийн дараах сэргээн босголт зэрэг гамшгийн аюулыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажил хийхэд сансрын мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх;

• “Парисын хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэн, хиймэл дагуул ашиглан дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийн хяналт шинжилгээ, судалгаа хийж, уур амьсгалын өөрчлөлтийг аргацаах чадварыг дээшлүүлэх;

• Агаар мандал, усны нөөц, экологи, далай тэнгисийн байгаль орчны мониторинг,үнэлгээ хийн, үзэсгэлэнт сайхан дэлхий ертөнцийг байгуулахад үр дүнтэй дэмжлэг үзүүлэх;

• Арилжааны сансрын хөгжлийг дэмжих, хиймэл дагуулын хэрэглээг түгээн дэлгэрүүлэх, Сансрын технологийн өөрчлөлтүүдийг ахиулах, Сансар судлал + үйлдвэрлэлийг бий болгох;

• Хиймэл дагуул технологийг ашиглан, газар тариалан, усны нөөц, экологийн талаар улаан шугам сүлжээний мониторинг хийх, ухаалаг төр, ухаалаг тээвэрлэлт, олон нийтийн ухаалаг хорооллын бүтээн байгуулалтыг дэмжих, Засгийн газрын засаглалын түвшинг дээшлүүлэх;

• Сансрын боловсрол, техникийн сургалт, сансрын шинжлэх ухааныг түгээмэлжихийг эрчимжүүлж, зах зээлийн бүх цогцын сансрын үйл ажиллагаануудад тэгш эрхтэйгээр оролцохыг дэмжин, сансрын үр өгөөжийг дэлхий нийтэд илүү их хүртээхийг ахиулах болно.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124415948