Өвөрмонголд экологийн бүтээн байгуулалтын чиглэлээр "Арван үйл ажиллагаа" хэрэгжүүлнэ
2019-04-23 17:06:13 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 22-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ань Лу\ ӨМӨЗО-ы намын хорооноос экологийн орчныг сайжруулахын тулд Өвөрмонголд байгаль орчны бүтээн байгуулалтын "Арван үйл ажиллагаа" хэрэгжүүлэхээр болжээ.

Өвөр монголын экологийн орчин нь эмзэг байдгаас шалтгаалж, бэлчээрийн экосистемийн доройтол, гол мөрөн, нуур ширгэж, нуга газар багасч, хөрсний эвдрэл, цөлжилт зэрэг хямралтай тулгараад буй. Иймд тус бүс нутагт ойрын ирээдүйд "Арван үйл ажиллагаа" хэрэгжүүлэхээр тогтжээ. Үүнд, хөдөө орон нутгийн хүн амын нутаглах байгаль орчныг нөхөн сэргээх, ХАА-н бохирдлын эх үүсвэрээс урьдчилан сэргийлэх, бэлчээрийг хууль бусаар эзэмшин ашиглах явдлыг таслан зогсоох, хот тосгодын бохир усыг цэвэршүүлж чанар ба үр дүнг дээшлүүлэх, "Зуун задгай" бохирдол бүхий ААН-үүдийг өөрчлөн сайжруулах цогц үйл ажиллагаа явуулах, аж үйлдвэрлэлийн хатуу хог хаягдалд чиглэсэн тусгай үйл ажиллагаа хэрэгжүүлэх, ногоон уул уурхайг нэвтрүүлэх, ногоон районыг бүтээн байгуулах, экологийн гол цөм болох инженерийн үйл ажиллагаа болон "Нэг нуур, хоёр тэнгис"-ийн усны экологийн орчныг өөрчлөн сайжруулах үйл ажиллагаа зэрэг болно.

Дараагийн шатанд Өвөр монгол экологийн соёл иргэншлийн туршилтын бүсийг байгуулах хүсэлт гаргажээ. Үүний зэрэгцээ Өвөр монгол экологийн хүрээнд шинэ байдлыг бий болгох, ногоон эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгох, экологийн засаглалын шинэ загварчлагдсан жишээг бий болгох, экологийн соёл иргэншлийн шинэ тогтолцоог бий болгоход анхаарлаа хандуулаж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг цаашид сайжруулах юм.

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124405683