Олон улсын тэнгисийн цэргийн арга хэмжээний нээлт боллоо
2019-04-23 16:42:14 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

\Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Жү Жэньхуа\

БНХАУ-ын Ардын тэнгисийн цэргийн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Олон улсын тэнгисийн цэргийн арга хэмжээний нээлт болон хүндэтгэлийн хүлээн авалт Шаньдүн мужийн Чиндаод боллоо.

18 цаг 30 минутад БНХАУ-ын Ардын тэнгисийн цэргийн байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Олон улсын тэнгисийн цэргийн арга хэмжээний нээлт болон хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох гадаадын Тэнгисийн цэргийн төлөөлөгчдийн багийн төлөөллүүд нар ар араасаа хүрэлцэн ирж, дурсгалын самбарт гарын үсгээ үлдээсэн юм. Тэнгисийн цэргийн хөгжмийн хамтлаг угталтын хөгжим тоглож, хүндэтгэл илэрхийлжээ.

Тэнгисийн цэргийн командлагч Чэнь Жиньлүн, Улс төрийн комиссар Чинь Шэншян нар арга хэмжээг нээв. Чэнь Жиньлүн хэлэхдээ, Өнөөгийн дэлхий ертөнцийн хөгжил маш хурдтай, өөрчлөлт, зохицуулалтын чухал үедээ явна. Мөн зуун жилд тохиолдоогүй томоохон хувьсал нүүрлээд байна. Хятадын Тэнгисийн цэргийн хүчин нь дэлхийн бусад улс орнуудын Тэнгисийн цэргийн хүчинтэй ойр дотно, нөхөрсөг түншлэл, харилцан туслалцсан хамтын ажиллагааны түншлэл, харилцан ашигтай хамтдаа хожих хөгжлийн түншлэлийг байгуулан, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран сахихад бэлэн байна” гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124405434