Агаарын бохирдлыг арилгах ажлаа үргэлжлүүлнэ
2019-04-17 11:58:13 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжин хотын Экологи хүрээлэн буй орчны товчооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийв.

Бээжин хотын Экологи хүрээлэн буй орчны товчооны Хөрсний экологи хүрээлэн буй орчны газрын дарга Ли Лишинь хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Бээжин хотын зүлэг мод тариагүй газруудаас шороо тоос их үүсдэг. Энэ нь PM2.5 тоосонцрыг үүсгэдэг гол шалтгааны нэг бөгөөд Бээжингийн агаарын бохирдлын 16 хувийг эзэлж байгаа тул шороо тоосны бохирдлыг арилгах нь хот тохижуулалтын нэг чухал ажил болоод байна. Бээжин хотын Экологи хүрээлэн буй орчны товчоо хотын хэмжээнд тоосонцрын хяналтын 1020 цэгтэй хяналт хэмжилтийн сүлжээ бүрдүүлж, тоосонцрын асуудлыг нэгдсэн журмын дагуу дэлгэцээр хянан, ухаалаг системээр удирдах индэр байгуулж, тоосонцрыг арилгах ажлыг дорвитой ахиулж байна” гэжээ.

Экологи хүрээлэн буй орчны товчооны албаны хүн мөн үеэр шороо тоосноос сэргийлэх ажлыг эрчимжүүлж, агаарын бохирдлыг арилгах ажлаа үргэлжлүүлнэ гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124378572