Жянсү мужид чингэлэг дэлбэрэн гал гарч 7 хүн эндэж 5 хүн шархтав 
2019-04-01 17:13:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Вэйвэй, Жү Гүөлян\ Өчигдөр үдээс өмнө Жянсү мужид чингэлэг дэлбэрэн гал гарсны улмаас 7 хүн ами алдаж, 5 хүн гэмтэв.

Тодруулбал, тус өдрийн үдээс өмнө 12 цагийн үед Куньшаний гаалийн хамгаалалттай бүсийн Ханьдин нарийн хийцийн төмөрлөгийн ХХК-ийн боловсруулах цехийн гаднах хаягдал төмөр хадгалдаг чингэлэг дэлбэрснээс цехэд гал гарч, 7 хүн амиа алдаж 5 хүн гэмтжээ.

Ослын газрыг цэвэрлэж дуусгасан дуусгасан бөгөөд ослын шалтгааныг шалгаж эхэлсэн аж.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124311889