Химийн үйлдвэрийн ослоор амиа алдсан хүний тоо 78 болов
2019-03-26 15:46:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шяншүй шяний энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жү Гүөлян\ Шяншүй шяний Тяньжяи компанийн химийн үйлдвэрт энэ сарын 21-нд хүчтэй дэлбэрэлт болсон. Гамшгийг арилгах албанаас энэ сарын 25-нд газар дээр нь хэвлэлийн бага хурал хийх үеэр амиа алдсан хүний тоо 78 болж нэмэгдсэн хэмээв.

Одоогийн байдлаар авран хайн аврах ажиллагаа үндсэндээ дуусч, тухайн орчмыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн байна. Авран туслах багийнхан ойр хавийн 2 км талбай дахь 20 аж ахуйн нэгжид авран хайх ажиллаагаа явуулсны үр дүнд амь эрсэдсэн 14 хүнийг илрүүлсэн гэж Жянсү мужийн Яньчэн хотын дарга Цао Лүбао танилцуулав.

Цао Лүбао хэлэхдээ ослоор амиа алдсан хүний тоо 78 байгаагаас 56 хүний хэн болохыг тогтоож, 22 хүний хэн болохыг хараахан тогтоогоогүй байна гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124284946