Aлшаa зүүн хошууны Ханган борлуулах хоршоонь нийт 800 гаруй га газарт хятад эмийн ургамал тариад амжилтад хүрэв
2019-03-22 17:11:20 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сурвалжлагч өөртөө засах орны Ханган борлуулах хоршооноос ойлгосноор сүүлийн жилүүдэд, Aлшаа зүүн хошууны Түнжөү тариалангаар дагнасан хоршоо нь гишүүдээ дайчлан үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн шинэчилэх болон эмийн ургамал тарьж ядуурлаас ангижруулахыг хоршооны хэтийн зорилго болгон ажиллаж эхэлсэн бөгөөд хариуцсан албан тушаалтан нь Хэбэй, Аньхүй, Гуанши, Ганьсү зэрэг эмийн ургамлын тариалангийн гол бүс болох олон газраар явж зах зээлийн судалгаа хийн, мэргэжилтэн урьж шинэ технологи нэвтрүүлэн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, буцаж ирсэний дараа ажилчын дунд сургалт зохион байгуулж ажиллав. Одоог хүртэл нийт 12 удаагийн сургалт зохион байгуулж сургалтанд хамрагдсан хүний тоо 500 гаруйд хүрсэн байна.

2016 онд, Түнжөү тариалангаар дагнасан хоршоо нь газар эзэмшүүлэх болон газар сэлгэх хэлбэрээр 20 га газарт хятад эмийн ургамлын туршилтын ферм байгуулсан байна. Монгол хунчир, астрангат, цээнэ цэцэг зэрэг орон нутгийн тариаланд тохиромжтой хятад эмийн материалын сортыг байнга туршиж, тарьж ургуулсан бөгөөд энэ нь хятад эмийн ургамлын их хэмжээгээр тарьж ургуулахад маш том сурталчилгаа болсон байна. 2017онд, хоршоо нь Aлшаа зүүн хошууны Түнжөү хятад эмийн ургамал тариалах мэргэжлийн хоршоо хэмээн нэрээ өөрчилж мөн ойр орчмын болон орон нутгийн олон хятад, монгол эмнэлэгүүдтэй урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар нийт 800 гаруй га газарт Хятад эмийн ургамлыг амжилттай нэвтрүүлэн тарьж хоршооны гишүүдийн орлого 6 сая гаруй юаниар нэмэгдсэн байна.

Дараагийн шатанд Түнжөү хятад эмийн ургамал тариалах мэргэжлийн хоршоо нь одоо байгаа цагаан гоёо болон улаан гочоны худалдааны зах зээлийг нэгтгэж Хятадын эмийн ургамлын худалдааны зах зээл болгон өргөтгөж орон нутгийн эмийн ургамлын худалдааны платформыг байгуулж, тариалангийн талбай болон Хятадын эмийн ургамлын төрлийг улам олшруулж, гишүүдээ удирдан аж үйлдвэрийн интеграцийн замаар замнаж байна. \Өвөр Монголын Өдрийн сонины хэвлэл мэдээллийн сурвалжлагч Ли Хань\

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124271072