ӨМӨЗО-ны 3 хот улсын ариун цэвэр хотоор дахин тогтоогдов
2019-03-22 09:22:48 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд, Үндэсний эх оронч ариун цэврийн хөдөлгөөний зөвлөлөөс 2018 оны улсын зэрэглэлийн ариун цэвэр хот дүүрэг ба улсын зэрэглэлийн ариун цэвэр шянь хот суурингуудын хоёрдох шатны хянан шалгалтын дүнг нийтэллээ. Үүнд ӨМӨЗО-ны Улаанхад, Ордос, Бугат зэрэг хотууд нь хоёр дахь шатны хянан шалгалтаар дамжин улсын зэрэглэлийн ариун цэврийн хотын жагсаалтад дахинт оржээ.

Хэсэг хугацааны турш, Үндэсний эх оронч ариун цэврийн хөдөлгөөний зөвлөл нь мэргэжилтний баг зохион байгуулж 2018 оны хоёр дахь шатны хянан шалгатын хөтөлбөрт орсон улсын зэрэглэлийн ариун цэврийн хот дүүргүүдэд үнэлгээ дүгнэлт хийж, бүс нутгуудаас дэвшүүлсэн улсын зэрэглэийн ариун цэвэр шянь хот суурингуудын дунд сонгон шалгаруулалт хийсэн байна. Хоёр дахь шатны шалгалт ба сонгон шалгаруулалтын үр дүнд, бүс нутгууд ариун цэвэр хотуудыг байгуулах ажлыг маш чухалчилж, улсын зэрэглэийн ариун цэвэр хот гэх өргөмжлөлийг хүртснийхээ дараа ариун цэвэр орчныг байгуулах ажлыг цаашид бүх талаар өрнүүлж, хотуудын ариун цэврийн урт хугацааны менежмент механизмыг төгөлдөржүүлж, иргэдийн эрүүл мэндийг сөргөөр нөлөөлсөн ноцтой асуудлуудыг шийдэхээр зорилго тавин ажиллаж, үлгэр жишээчийн үүргээ гүйцэтгэсэн байна. Гэвч зарим хот суурин нь өргөмжлөлийг хүртсэний дараа, ариун цэврийн бүтээн байгуулалтын үр дүнг дээшлүүлэх ажлыг чухалчлахгүй, ажил нь доголдолтой байж, ялангуяа зарим хуучин хотын дүүрэг, жижиг гудамж талбай, хот дундах тосгон, хот шяний бүтэц болон “Таван жижиг” салбар зэрэг талын дэд бүтцийн бүтээн байгуулалт буурай, өдөр тутмын ариун цэврийн хянан шалгалт тааруухан байж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулснаар ариун цэврийн ерөнхий түвшин, улсын зэрэглэлийн цэвэрхэн хот суурины стандартаас зохих зөрөөтэй байдаг.

Нууцаар хянан шалгах болон сонгон шалгаруулалтын үр дүнд, Бээжингийн Хуайрөү дүүрэг зэрэг 93 хот дүүргийг дахин шинээр Хятад улсын ариун цэвэр хот дүүргээр тогтоосон бол Бээжингийн Шүнь-И дүүргийн Мапө суурин зэрэг 236 шянь хот сууринг Хятад улсын ариун цэвэр шянь хот суурингаар тогтоожээ. Үүнд, Бээжин хотын Тяньаньмэний хэсэг, Бээжингийн Түнжөү дүүрэг, Өвөр Монголын Ордос хот зэрэг 9 хот дүүрэг улсын ариун цэвэр хотын ажлыг бэхжүүлэх талаар илт амжилттай олж, шалгаруулалтад үр дүн нь илт сайн байж, өндрөөр үнэлэгдсэн байна. \Сэтгүүлч Вэнь Чян\ 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124265653