Хятад, Европын харилцааны шинэ цаг үеийг нээнэ
2019-03-20 10:55:16 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Итали, Монако, Франц зэрэг Европын гурван оронд төрийн айлчлал хийнэ. Хятадын удирдагч энэ оны айлчлалаа Европоос эхэлж буй явдалд гадаадынхан маш их анхаарал хандуулж байна. Эдийн засаг, худалдааны харилцаа, “Нэг бүс-Нэг зам”, хүмүүнлэгийн солилцоо зэрэг нь энэ удаагийн айлчлалын түлхүүр үг болно.

Хятад, Европын харилцаа хоёр тал, олон тал, дэлхий нийтэд гүн гүнзгий нөлөө үзүүлнэ. ГХЯ-ны сайд Ван И: Ши Жиньпин даргын Европт хийх айлчлалын зорилго тодорхой бөгөөд олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Европын харилцааг гадаад харилцааны чухал тал, тэргүүлэх чиглэлээ болгож буйг харуулж байна. Энэ айлчлал 2019 оны Хятад, Европын холбооны гадаад харилцааны шинэ цаг үеийг нээх болно гэжээ.

Хятад, Европын харилцааны шинэ цаг үеийг нээхэд, юуны өмнө төрийн тэргүүн нарын дипломат харилцаа хоёр талын харилцаанд стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. 5 жилийн өмнө, Ши Жиньпин дарга Европт айлчлахдаа, Хятад, Европын харилцааг стратегийн өндөрлөгөөс харж, Хятад, Европ хоёр гол хүчин, хоёр том зах зээл, хоёр их соёл иргэншлийг харилцан уялдуулж, Хятад, Европын "Энх тайван, өсөлт, шинэчлэл, соёл иргэншил" дөрвөн түншлэлийн харилцааг хамтдаа тогтоохыг онцолсон. Энэ стратегийн дагуу, өнгөрсөн 5 жилийн хугацаанд, Хятад, Европ хамтран ажиллаж, харилцан ашигтай байх үзэл баримтлалыг мөрдөн, бүх талаар тогтвортой, шинээр хөгжиж, харилцан ашигтай, нэгдсэн байр суурь, хамтын зорилтоо байнга бэхжүүлсээр ирлээ.

Ши Жиньпиний энэ удаагийн Европ дахь айлчлалын эхний өртөө Итали улс юм. Энэ нь Хятадын төрийн тэргүүний 10 жилийн дараа Италид хийж буй төрийн айлчлал юм. Ши Жиньпин айлчлалынхаа өмнө Ромын сургуулийн сурагчдын захиаг авсан юм. Захидалд: "Жилийн өмнө бид таны "Ши Жиньпиний төр улсаа засах тухай" номыг уншсан. Номд та "Хятадын мөрөөдөл"-ийн тухай дурдсан байлаа. Эртнээс эдүгээ хүртэл, өрнө дорнын аль ч улс орон сайн сайхан амьдралын хамтын хүсэл мөрөөдөлтэй байдагт итгэж байна" гэжээ. Ши Жиньпин дарга хариу захидал бичиж, тэднийг "Шинэ эриний Марко Поло болж, Хятад, Италийн соёлын харилцааны элч" болохыг хүссэн юм. Хариу захидал авсан багш сурагчид ихэд баярлаж, Италийг шуугиулан, Италийн олон залууст Итали, Хятадын соёлын нийтлэг үнэ цэнийг мэдрүүлжээ.

Хятад, Европын харилцаа "шинэ цаг үе"-э эхлүүлж, Хятад, Европын улс төрийн тогтолцоо өөр ч гэсэн найрсаг хамтын ажиллагааны харилцаа хөгжсөөр байхыг хүсэж байна. Хятад, Европ харилцан хамгийн том худалдааны түнш билээ. Энэ оны эхний 2 сард хоёр талын худалдааны нийт хэмжээ 737.63 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.9 хувиар нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 16.2 хувийг эзэлсэн юм. Энэ нь хоёр тал хамтдаа хөгжихийг хамтын ажиллагааны зорилт, үндэс суурь болгосны үр дүн юм.

Хятад, Францын хувд техникийн өндөр ур чадвартай боловсон хүчин бэлтгэхийн төлөө Хятадын засгийн газар энэ жил тусгай мэргэжлийн боловсролыг чухалчилж, тусгай мэргэжлийн боловсрол хоёр орны боловсролын хамтын ажиллагааны чухал агуулга болж, Хятад, Францын 100 найрсаг хотын хооронд техник, тусгай мэргэжлийн хамтын ажиллагаа зохион байгуулах юм.

Хятад, Европын харилцаа “онцлох үе шатанд” орж байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдал Хятад, Европ харилцан итгэлтэй, эе найртай байхыг шаардаж байна. Энэ том өөрчлөлт дунд их гүрний тогтвортой, эерэг харилцаа хэрэгтэй юм. Ши Жиньпин энэ оны анхны айлчлалаа Европын гурван оронд хийх гэж байгаа нь Нэг бүс нэг зам санаачилгыг Европ, Азийг дэд бүтцээр холбох стратегитай холбон, дэлхийн засаглалын тогтвортой хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, бүс нутаг хоорондын улс орнууд том жижиг гэлгүй эв найртай хамтран ажиллаж хамтдаа хөгжих эерэг орчин бүрдүүлж буй хэрэг юм. Хятад, Европын хооронд асар их өрсөлдөөн бий ч хамтын ажиллагаа нь гол чиглэл хэвээр байх болно.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124258523