Өвөр монгол Нидерландаас 33 цаа буга оруулж ирэв
2019-03-18 16:18:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ван Жин, Ань Лүмэн\ Энэ сарын 14-нд Нидерландын 33 цаа буга Бээжинд хүрч ирэв гэж Өвөр монголын Их хянган давааны гол чухал төрийн өмчит ой модны удирдах газрын Гэгээн голын ой модны газраас мэдээлэв. Хижгийг шалган тусгаарласны дараа эдгээр цаа бугыг Гэгээн голын ой модны газрын цаа буга тэжээн үржүүлэх баазанд хүргэнэ. Ингэснээр Олгуягийн эвэнк үндэстний шянгийн цаа бугын сүргийг үржүүлэх ажлыг ахиулна.

Олгуягийн эвэнк үндэстний шян нь Хятадын “Цаа бугын нутаг” хэмээдэг. Сүүлийн жилүүдэд цаа бугын тоо цөөрсөн тул тухайн бүс нутгийн ой модны байгууллага гадаадаас сайн үүлдрийн цаа буга оруулж, уг нутгийн цаа бугын үүлдрийг сайжруулан, тоо толгойг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна.

Энэ нь Гэгээн голын ой модны газар Нидерландаас оруулж байгаа гуравдах ээлжийн цаа буга бөгөөд одоо болтол нийт 178 толгой оруулж ирээд байна. Эхний ээлжийн цаа буга байгаль орчиндоо зохицож өнгөрсөн оны 4-р сард 5 эрлийз нөрөө төрсөн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124249056