XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд төлөөлөгчид нийт 491 санал дэвшүүлэв
2019-03-13 10:47:39 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 12-ны өдрийн цахилгаан мэдээ XIII сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/-ын II чуулганы Нарийн бичгийн дарга нарын газраас энэ сарын 12-нд мэдээлснээр их хурлын тэргүүлэгчдээс гаргасан санал хураах хугацаа тулахад нийт 491 санал хүлээн авав.

Үүнд төлөөлөгчдийн 14, төлөөлөгчдийн хамтарсан 477 санал багтав. Үүний зэрэгцээ төлөөлөгчид нийт 8000 орчим санал зөвлөгөө, шүүмж болон санал дэвшүүлсэн байна.

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд нарийн бичгийн дарга, Их хурлын нарийн бичгийн дарга нарын газрын хэлэлцүүлгийн багийн дарга Гүө Жэньхуа, “Төлөөлөгчдийн саналыг авч үзвэл, хууль тогтоох чиглэлийн 487, хяналт шалгалт явуулах чиглэлийн 4 санал багтаж байна. Энэхүү саналууд нь нам болон улсын ажлын ерөнхий нөхцөл байдалд суурилсан байна. Төлөөлөгчид гурван том зорилт буюу ядуурлыг бууруулах, бохирдлоос сэргийлэх, томоохон эрсдэлийг урьдчилан арилгах үүргийг сайтар хангах, гол чухал бүс нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих, хөдөө орон нутгийн дэд бүтцийг төгөлдөржүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын асуудал зэрэг асуудлуудад илүү анхаарал тавьж байна” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124229242