Жан Хайди: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах үйлчилгээг түргэн хугацаанд хөгжүүлнэ
2019-03-11 16:33:41 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Дүн Рүйфэн, Хү Хао\ XIII сонгуулийн БХУТЗЗ-ний II чуулганы гуравдугаар бүгд хурал өчигдөр болов. Энэ үеэр гишүүн Жан Хайди, “Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас бие даан амьдрах чадваргүй хүмүүс бусдын асаргаанд байх шаардлагатай байдаг. Тэднийг асран хамгаалах үйлчилгээгээр сайн хангаж, тэдний зовлонг багасган гэр бүлийнхнийг нь хөдөлмөрийн хүчнээс чөлөөлсөнөөр аз жаргалтай гэр бүлийн индексийг нэмэгдүүлнэ” гэв.

Тэрээр, “Одоогийн байдлаар Хятадад 85 сая хөгжлийн бэрэхшээлтэй иргэн байгаагаас 25 сая нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Тэдгээрээс асран хамгаалах шаардлагатай нь 10 орчим сая иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй гэр бүлд ирэх амьдралын ачаалал их тул тэднийгээ харгалзахын тулд гэр бүлийн нэг гишүүдээс ажиллах боломжгүйд хүрдэг. Ингэснээр маш олон гэр бүл ядуурдаг. Асран хамгаалах үйлчилгээгээр хангах нь ядуурлыг бууруулах чухал арга хэмжээ юм. Энэхүү ажил нь Засгийн газар болон нийгмийн дэмжлэгийг шаардана” гэлээ. Үүнтэй холбогдуулж гишүүн Жан Хайди нэгд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах үйлчилгээний бодлого, хэрэгжих арга хэмжээ, төсвийг боловсруулах. Хоёрт хөдөө орон нутгийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийг асран хамгаалах үйлчилгээг түргэн хугацаанд хөгжүүлнэ. Гуравт асран хамгаалах үйлчилгээний түвшнийг дээшлүүлнэ гэсэн гурван санал гаргав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124221058