Номин: Хөнгөлөлт үзүүлэх намын бодлогыг иргэдэд хүргэнэ
2019-03-11 10:18:26 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 10-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ү Жялинь, Дүн Рүйфэн\ XIII сонгуулийн БХУТЗЗ-ний II чуулганы гуравдугаар бүгд хурал өчигдөр болов. Энэ үеэр гишүүн Номин, “Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтны хувьд иргэдэд хөнгөлөлт үзүүлэх намын бодлого бодитоороо хэрэгжиж байгаа нь мэдрэгдэж байна. ХКН-ын XVIII хурлаас хойш төрөөс маш олон эм эмнэлгийн өөрчлөлтийн бодлого боловсруулж иргэдэд хөнгөлөлт үзүүлсэн байна. Одоо хороолол дундах эрүүл мэндийн байгууллага олширсноор аар саар өвчин үзүүлэхэд хорооллоосоо гарахгүй болсон. Төрөөс анхан шатны эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаа нэмэгдүүлж, анагаах ухааны шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргаж, гэрээр эмчлэх эмчтэй гэрээ байгуулан үйлчлүүлэх загварыг түгээмэлжүүлснээр иргэд хороолол дундах эрүүл мэндийн байгууллагад итгэл үзүүлэх болсон” гэлээ.

Тэрээр, “Нийгэм эдийн засгийн хөгжил болон нийгмийн бүтцийн өөрчлөлтийг дагаж өвчин тусах магадлал ихсэж байгаа ба хөгшрөлт нэмэгдсэнээр иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоо дахь өөрчлөлтийг ахиулж байна. Энэ сарын 5-нд тайлагнасан Засгийн газрын тайланд анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг хангах зэрэг бодлого нь иргэдийн хүсэлд нийцэж байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124218930