Эмэгтэйчүүдийн баярын хүлээн авалт хийв
2019-03-08 10:45:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 7-нд Бээжин дэх Ардын их хурлын ордонд гадаад дотоодын эмэгтэйчүүдэд зориулсан хүлээн авалт хийлээ.

БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь Юе-Юе гадаад дотоодын эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлжээ. Тэрээр, “2018 онд Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлст шинэ ахиц дэвшил гарлаа. Эмэгтэйчүүд тус тусын ажилдаа гавшгайлж, олон салбарын ажил төрөлд шинэ амжилт гарган, шинэ дүр төрхөө харуулсан юм“ гэжээ.

Хоёр чуулганы зарим төлөөлөгч гишүүд, шилдэг эмэгтэйчүүдийн шагналын эзэн, Бээжинд ажиллаж буй эмэгтэй судлаач, академич зэрэг Хятадын олон салбарын эмэгтэй төлөөлөгчид, Хятадад суугаа Элчин сайдууд, тэдгээрийн гэр бүл, эмэгтэй дипломатч, олон улсын байгууллагаас Хятадад суугаа төлөөлөгч, Хятадад ажиллаж буй гадаадын эмэгтэй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын гэргий нар зэрэг нийт мянга гаруй хүмүүс хүлээн авалтад оролцож, уран сайхны тогтолт үзсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011100001124208397