Олон салбарт гадаад хөрөнгө оруулалт оруулахыг зөвшөөрнө
2019-03-07 11:28:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 6-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сүнь И, Тань Мүөшяо\ Төрийн хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөлийн дэд дарга Нин Жиже өчигдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр, “Хятад улс тариалан, уул уурхай, үйлдвэр болон үйлчилгээний салбарт нээлттэй бодлого нэвтрүүлж, улам олон салбарт гадаад хөрөнгийн аж ахуйн нэгж бие даан хөрөнгө оруулж, бизнес эрхлэхийг зөвшөөрнө” гэлээ.

Нин Жиже, “Өнгөрсөн онд зах зээлд орох боломжийг ихээхэн өргөтгөсний үндсэн дээр гадаад хөрөнгийг зах зээлд оруулах сөрөг жагсаалтыг хумьж, чөлөөт худалдааны туршилтын бүсэд нээлттэй байдлаа өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ. Энэ жил “Гадаад хөрөнгө оруулалтыг дэмжих аж ахуйн нэгжийн жагсаалт”-ыг шинээр зарлаж, гадны аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах хүрээг өргөтгөж, гадаад хөрөнгө оруулалтаар уламжлалт, шинээр бий болсон аж ахуйн нэгжийн хөгжил болон бүс нутгийн зохистой хөгжлийг ахиулна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124203953