Сансрын станц байгуулах бэлтгэл ажлаа хийж байна
2019-03-05 15:42:56 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ

Энэ сарын 4-нд Хятадын нисгэгчтэй сансрын төслийн албанаас мэдээлснээр, Хятадын сансрын станц байгуулах ажил удахгүй эхлэх гэж байна.

Сүүлийн хагас жилд сансрын станцын цөм болсон бүхээг, Чанжэн-5-Б зөөгч пуужин, анх удаа пуужинд дайгдах бодисыг Вэнчаны дагуул хөөргөх төвд зөөн аваачиж, нэгдсэн сургуулилт хийнэ. Түүний дараа Чанжэн-5-Б зөөгч пуужинг анх удаа хөөргөнө гэжээ.

Олон улсын тэргүүний түвшний сансрын станц байгуулж, нэлээд том хэмжээтэй, урт хугацаагаар хүн ажиллаж болох сансрын хэрэглээний асуудлыг зохицуулах нь Хятадын нисгэгчтэй сансрын төслийг гурван шатаар хөгжих стратегийн зорилт билээ. Төлөвлөгөө ёсоор 2022 онд сансрын станцыг байгуулж дуусан, Хятад улсын урт хугацаагаар тойрог замд тогтвортой ажиллах үндэсний сансрын лаборатори болгож, Хятадын нисэгчтэй сансрын үр ашигтай цогц хэрэглээний түвшинг дээшлүүлэх юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ он бол Хятад улсын сансрын станц байгуулах чухал жил юм. Одоо сансрын станцын цөм болсон бүхээг, хөөргөх үүргийг хариуцах Чанжэн-5-Б зөөгч пуужинг зохион бүтээж, үйлдвэрлэж байна. Сүүлийн хагас жилд хөөргөх талбайд нэгдсэн сургуулилалт хийж, анхны нислэгийн бэлтгэл ажлыг хийх юм.

Сансрын станцыг хөөргөх үүргийг гүйцэтгэгч сансрын нисгэгчийг төлөвлөгөө ёсоор сонгон шалгаруулж, бусад төрөл бүрийн системийг төслийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хийж байна.

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124195136