Дэлхийн анхаарлын төв дэх Хятадын хоёр чуулган
2019-03-05 11:16:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Сүүлийн өдрүүдэд гадаадын хэвлэлүүд Хятадын хоёр чуулганы тухай ихээр мэдээлж байна. Эрдэмтэд хоёр чуулганд анхаарлаа хандуулж, “Хятадын хоёр чуулган нь дэлхий дахины хүсэн эрмэлзүүштэй хэрэг” юм гэсэн байлаа.

Гадны эрдэмтдийн үзэхээр, Хоёр чуулган бол Хятад улсын хөгжлийг ойлгох чухал цонх мөн. Тэр дундаа эдийн засгийн даяаршил, олон ургалч үзэл, зах зээлийн чөлөөт тогтолцоонд зөрчил нүүрлээд байгаа энэ үед Хятадын хоёр чуулганы мэдээлэл нь бүх дэлхийн хөгжилд чухал нөлөө үзүүлэхээр байна гэлээ.

Хоёр чуулган бол Хятадын улс төрийн том хэрэг явдал бөгөөд дэлхийн анхаарлыг татаж байгаа асуудал юм гэж Латин Америкийн Бага хурлын удирдагч Элиас Кастило хэллээ. Грекийн олон улсын харилцааны асуудлын нэгэн мэргэжилтэн, “Бид чуулганы явц болон чухал шийдвэрийг анхаарч байдгаас Хятадын дотоод хэрэг болон гадаад харилцааг ойлгоход улам дөхөм болдог. Барууны орнуудад Хятадын эдийн засгийн хөгжил маш чухал байдаг” гэв.

Хятадын олон бүс нутгаас ирсэн хэдэн мянган сурвалжлагч Бээжинд хуран цугларч Хоёр хурлын тухай мэдээлэл хүргэдэг гэж АНМ агентлаг мэдээлэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124194856