Жан Юньюүн: Ирэх жилээс 5G сүлжээг өргөн хүрээнд нэвтрүүлнэ
2019-03-04 16:37:20 Эх сурвалж: Синьуха агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьуха агентлагийн Бээжингийн энэ сарын 3-ны өдрийн цахилгаан мэдээ \ Сурвалжлагч Хуан Шялши, Жйн Линь\ ХАУТЗЗ-ийн гишүүн, Хятадын нэгдмэл холбооны судалгааны хүрээлэнгийн дарга Жан Юньюүн, “Ирэх хагас жилд 5G сүлжээг мэдрэх гар утас зах зээлд гарах бөгөөд тэгснээр өргөн хүрээгээр ашиглалтад орно. Тэр үед иргэд ухаалаг, чанартай, өндөр үр ашиг бүхий 5G сүлжээний үйлчилгээг авах болно. 5G сүлжээ нь 4G сүлжээнээс хэд дахин хурдтай, 1G орчмын бичлэгийг буулгахад 3 секунд зарцуулах болно” гэлээ.

Тэрээр, “5G сүлжээ хурданаас гадна маш ухаалаг. Тиймээс түүнийг өргөн хүрээнд ашигласнаар иргэдийн ажил төрөлд ахиц гарч, нийгмийг өөрчлөх болно” гэж өчигдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ мэдээлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124191112