Ардын төлөөлөгчид Өөрчлөлт нээлтийн үзэсгэлэнтэй танилцав
2019-03-04 11:57:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

XIII сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын II чуулганд оролцох Хятадын бүх муж, өөртөө засах орны төлөөлөгчид Бээжин хотод ирж чуулганд оролцох бэлтгэлээ хангаж байна.

Энэ сарын 3-нд ШУӨЗО-ы монгол үндэстний өөртөө засах Баянгол жөүгийн засаг дарга Түгжжавтай холбогдоход Үндэсний музейд гарч буй Аугаа их өөрчлөлт хөгжил-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэнтэй танилцаж байна гэсэн юм. Намайг зургийн аппаратаа аваад очиход Түгжжав дарга ШУӨЗО-ы хоёр төлөөлөгчийн хамт үзэсгэлэн үзэж байлаа. Хэдийгээр Ардын төлөөлөгчдийн их хурал хараахан эхлээгүй, УТЗЗ хуралдаж байгаа хэдий ч зарим ардын төлөөлөгчид сайн дураараа үзэсгэлэн үзэж, бэлтгэл ажлаа хийж байгааг хараад ихэд олзуурхсан юм. Түгжжав дарга, “Бүх Хятадын ардын төлөөлөгчийн хувиар миний бие хоёр чуулганд хоёр дахь удаагаа оролцохоор өчигдөр Бээжинд ирлээ. Энэ сарын 5-нд болох XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтэд оролцохоосоо өмнө хамт ирсэн хоёр төлөөлөгчтэй Өөрчлөлт нээлтийн үзэсгэлэнг үзэж танилцлаа. Улс орны хөгжил дэвшлийг олон талаас нь харуулсан асар их үр өгөөжтэй үзэсгэлэн байна” хэмээн ярьж байв.

2018 оны 11-р сарын 13-нд Хятадын Үндэсний музейд "Аугаа их өөрчлөлт хөгжил-Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн үзэсгэлэн” нээгдсэн юм. Энэ үзэсгэлэн хоёр чуулганы дараа буюу энэ сарын 20-нд өндөрлөх юм. Үзэсгэлэн аугаа их өөрчлөлт, гайхамшигт шинэчлэл, зөв сонголт, түүхэн өөрчлөлт, их гүрний дүр төрх, ирээдүйд хандах гэсэн 6 хэсгээс бүрдэж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн түүхэн замнал, гаргасан ололт амжилт, хуримтлуулсан туршлагыг гэрэл зураг, дүрс бичлэг, макет зэрэг хэлбэрээр музейн хоёр давхрын бүх танхимд олон өнцгөөс нь харуулсан байлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124189576