Бээжингийн эмнэлэгт 5G системийг байрлуулав
2019-02-27 16:12:32 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн Хөдөлгөөнт холбооны газар, Хуавэй компанитай хамтран ажиллаж, Хятад, Японы найрамдал эмнэлэгт 5G дижитал систем байрлуулж, хөдөлгөөнт холбоогоор өвчтөний гэр, үйлчилгээ, хяналт шинжилгээ, оношилгоо зэрэг хэрэглээнд 5G сүлжээний орчин бүрдүүлжээ.

Дараачийн шатанд эмнэлгийн талаас зайнаас эмчлэх 5G загварын шинжилгээ, дадлага хийх суурь тавьж өгөх юм. Энэ нь ирээдүйд 5G гар утастай хотын иргэдэд 5G сүлжээг нийлүүлсэн хэрэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү гурван талын хамтын ажиллагаа нь алсын зайнаас эмчилгээ хийх үлгэр жишээ, хэрэглээний тал дээр томоохон ахиц гарсан байна. Бээжингийн хөдөлгөөнт холбооны газраас мэдээлснээр, 2019 он 5G хөгжлийн анхны жил учраас маш их сорилт, асар их боломжийг нээх болно. Иймээс Бээжингийн хөдөлгөөнт холбоо 5G сүлжээг түргэн хөгжүүлэхийн зэрэгцээ 5G салбарын холбооны түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Хятад, Японы найрамдал эмнэлгийн 5G суурь станц нээгдэх нь Бээжингийн хөдөлгөөнт холбоо энэ тал дээр чухал ахиц гаргаж буй хэрэг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124171145