Сычуань мужийн Зигүн хотод болсон газар хөдлөлтийн гамшгийг арилгаж байна
2019-02-26 10:02:15 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Е Хаомин\ Сычуань мужийн Зигүн хотын Рун шяньд өчигдөр 4.9 баллын газар хөдлөлт болов. Газар хөдөлсөнтэй холбогдуулан Онцгой байдлын албанаас эрэн хайх, авран туслах ажлыг удирдах багийг томиллоо гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Газар хөдлөлтийн үеэр нэгэн тариачин өрхийн байшингийн дээвэр хуурч унасны улмаас 2 хүн амиа алдсан байна. Үүнээс гадна 3 хүн гэмтсэн ба хуучин гэр байшингууд нуржээ. Одоогийн байдлаар хохиролын хэмжээг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

Газар хөдлөлт өчигдрийн 13 цаг 15 минутад болсон бөгөөд газар хөдлөлтийн голомтын гүн 5 км байсан аж. Газар хөдлөлтийн төв нь Рун шяниас 8 км, Вэйюань шяниас 18 км, Зигүн хотоос 32 км, Чэндү хотоос 136 км зайтай байлаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124163644