БНХАУ-ын иргэн зааны соёо хил давуулсан хэргийг Танзани улс хуулийн дагуу шийдвэрлэхийг дэмжинэ
2019-02-22 11:16:08 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 20-ны өдрийн цахилгаан мэдээ. \Сурвалжлагч Хөү Шяочэнь\ Хоёр тонн зааны соёог хууль бусаар хил давуулсан “Зааны соёогийн хатан” хэмээгдсэн Хятадын наймаачин Ян Фэнланьд Танзани улсын шүүх 15 жил хорих ял оноолоо.

Энэ тухайд Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэлэхдээ, “Хятад улс устаж байгаа ан амьтадыг хамгаалахыг чухалд үзсээр ирсэн. "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийн олон улсын худалдааны конвенц"-ийн дүрмийг чанга хэрэгжүүлнэ. Бид зэрлэг амьтан хамгаалах тухай хууль, Ойг хамгаалах тухай хууль, Ховордсон зэрлэг амьтан, ургамал импорт экспортыг удирдах журмыг гол болгосон дотоодын хууль эрх зүйн тогтолцоог боловсруулсан.

2015 оноос эхлэн Хятад улс зааны соёоны сийлбэр, зааны ан агнуурын бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох, дотоодын зааны соёогоор боловсруулан борлуулах ажиллагааг зогсоосон нь олон улсын сайшаалыг хүртсэн. Хятадын Засгийн газар ховордсон зэрлэг ан амьтан, ургамал, бүтээгдэхүүнийг хууль бусаар худалдаалах ажиллагааны эсрэг цохилт өгч, холбогдох гэмт хэрэгтнийг хуулийн дагуу яллах болно.

Тэрээр цааш хэлэхдээ, ”Хятадын Засгийн газар цагаач хятадын иргэдийг тухайн улсын хууль дүрмийг сахихыг шаардсаар бөгөөд Хятад иргэд хууль зөрчихийг хориглосон. Мөн Танзани улс хуулийн дагуу уг гэмт хэргийг шударгаар хянан шалгахыг дэмжинэ. Хятад улс Танзани улс болон олон улс оронтой хамтдаа зэрлэг ан амьтан, ховор ургамлыг хамгаалах, хууль бусаар арилжаалахын эсрэг жинтэй хувь нэмэр оруулах болно. Хуулийн талаарх ухамсарыг нэмэгдүүлэх, зааны соёо, хирсний эвэр зэрэг ховор ан амьтдын бүтээгдэхүүнийг авч болохгүй байхыг сануулж хэлмээр байна" гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124150034